Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе!!! Өмнө нь бид нар бүртгүүлээд, реклам үзээд мөнгө авдаг гадаад веб сайтуудыг мэддэг байсан бол энэ удаад ийм төрлийн үйлчилгээ явуулдаг нэгэн аятайхан Монгол веб сайт саяхан мэндэлжээ. Ийм төрлийн гадаад веб сайтуудын дутагдал гэвэл өгдөг нь ч мэдэгдэхгүй, өглөө ч тэр Мөнгө нь ирэх нь ч мэдэгдэхгүй олон сараар хүлээлгэдэгт билээ. Харин энэхүү Монгол веб сайтын хувьд бүх юм нь нэн ойлгомжтой бөгөөд, хэрэглэхэд тун амархан юм. Та гэртээ ч юм уу ажилдаа ч юм уу интернэттэй бол ( ер нь л интернет их хэрэглэдэг бол ) Монгол залуусын бүтээсэн нэгэн жижигхэн програмыг татаж аван, суулгаад л рекламуудаа үзээд, оноогоо цуглуулууд мөнгөө аваад байж дээ. Cард хамгийн багадаа л 30 000 төгрөг авах боломжтой. Энэхүү веб сайт маань бий болоод удаагүй байгаа тул харилцагч байгууллагуудын рекламны тоо одоохондоо багахан байгаа юм. Гэхдээ хүмүүс ихээр сонирхож бүртгүүлж байгаа тул тун удахгүй реклам залгигчдын мангас болж биднийхээ нэмэлт орлогыг улам ихээр нэмэгдүүлэх нь гарцаагүй биз ээ. Одоо таньд ганцхан бүртгүүлэх л үлдлээ

http://www.orlogo.net/Register.aspx?user=amirlan

Танийг эд хөрөнгийг даллан дуудагч баян Намсрай бүрхан ивээх болтугай. Амжилт

олон залуучууд энэ дурсамж өгүүллэгийг уншаасай

2009 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Амаржаргал

Өнөөдөр блогуудаар хавь ойрын шинэ соргог юу гарсан талаар уншиж явахдаа Яруу найрагч О.Дашбалбар гуайн ээжийн тухай тухай бичсэн байсаныг олж уншлаа...

О.Дашбалбар

Ээж минь маш хөнгөн гавшгай хүн байлаа. Аргал түүх, үнээ малаа саах, тогоо нэрэх, цай чанах, гэр орноо цэвэрлэх боов боорцог хийх, хувцас оёх, дүү бидний уранхай цоорхойг нөхөх, маань мэгзэм унших, мөргөл хийх, зочдод үйлчлэх бүхий л цаг завыг гаргаж чадах хийгээд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл амсхийлгүй хөдөлж, аавд минь тус дэм болж, арван хүүхдээ өсгөсөн юм. Ээжийнхээ худал хэлэхийг би үзээгүй. Тэр туйлын шударга хүн байв. Аав, ээж хоёр маань хэн нэгэнтэй эв эвдэрч хэрэлдэх, хүнд муу санахыг ихэд цээрлэнэ. Айл хотынхонтой эвтэй найртай амьдарч, зовлон жаргалыг нь хуваалцана.
Харин бидэнд бол гар чанга байсан юм. “Бид ямар мөнхийн хүн биш. Хэзээ нэгэн цагт өнхрөөд өгнө. Одооноос юухан ч гэсэн хийж сур!…” гэж аав хэлнэ. Ээж, хар үүрээр бидний хучлагыг хуулж “бос…” гэх бөгөөд дүү бид ч уралдан босч ээжийн хэлсэн, заасан бүхнийг ёсоор гүйцэтгэнэ. Үнээ тугал нийлүүлэх гэр орон цэвэр бус байх, аяга таваг хиртэй, эсхүл айлын хүүхэдтэй муудсан тохиолдолд “хашрааж” өгнө. Гэхдээ хэзээ ч бидний толгой руу тоншиж байсангүй.
Мод шийдмээр цохиж байсангүй. Нарийхан сураар ороолгох буюу хөл гарыг хэд сайн чимхэнэ. Ийнхүү сургамж авсны дараа хөл хөнгөрч, чихний бөглөө арилж, хэд хоног хөнгөн шингэн дэгдэнэ. Удалгүй сар орчим болоод мартаж эхэлнэ. Тэр үеэс “та хэдийн зовлого нь загатнаад байна даа…” гэсэн сануулга ирнэ. Иймэрхүү сануулга зүгээр үг биш бөгөөд эл явдал хэд давтагдсаны дараа сураар ороолгуулах чимхүүлэх цаг ирнэ.
Ингэсний хүчээр л бид ахас ихсийг хүндэлж, ажил хөдөлмөрт хойш сууддаггүй болсон юм. Ээж минь жар хүртлээ ер амсхийлгүй хөдөлмөрлөсөн бөгөөд биднийг өсгөөд бас үр хүүхдийг маань, өөрөөр хэлбэл ач, зээ нараа өсгөж хүмүүжүүлж өгсөн. Ээж маань хүнийг бүү хэл, амьтныг хайрлахад биднийг сургасан. Жилд хэд хэдэн удаа маш их махтай, шар будаа чанаж хавийн нохой хооллодог сон. Мөн хүүхэд их баярлуулдаг сан.
Том ширмэн тогоо дүүрэн үзэмтэй, шар тостой цагаан будаа чанаж, ойр хавийнхаа хүүхдийг хооллон, атга дүүрэн чихэр боов өгч, бидэнд ч гэсэн хүүхэд, нохой баярлуулж бай гэдэг сэн. Насан туршдаа л хүүхэд, нохой хооллож явсан даа. Амьдралынхаа сүүлчийн долоон жил буюу ааваас хойш харин гэр орны ажлаа орхиж “Ээж нь үхэхээсээ өмнө хэдэн жил буян үйлдье” гэж билээ.
Чингээд намар болохоор л манайд ирж хар үүрээр босч мөргөл үйлдэж (1-2 цаг мөргөнө), ажилтай хүн шиг бидэнтэй цуг гарч, Гандан, Зүүнхүрээ зэрэг хурал номын газраар явж, өдөр ирж цайгаа уугаад маань мэгзэмээ тасралтгүй, уншиж, үдэш орой зул хүжээ бариад мөргөлөө эхэлнэ. Үүнийгээ хамаг амьтны тусын тулд залбирч буй юм гэдэг сэн. Дүү бидний өгсөн хэдэг төгрөгийг хадгалж “Ээж нь хүүхдүүддээ тийм ном уншууллаа, ийм хурал хурууллаа” гэсээр л орж ирнэ. Үргэлж инээж явдаг сан. Ээж минь сайхан дээл хувцас оёно. Залуудаа их сайхан дуулдаг. Хааяа “Жаахан шарга”-ыг дуулахад нь гангар шаазан жингэнэж байх шиг санагддагсан…
“Та нар өөрсдийн муугаас үхвэл, би харамсахгүй шүү. Миний нэг өндөг хагарлаа л гэж бодно. Харин амьтны үр хүүхдэд л битгий гай болоорой” гэж хатуухан захина. “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ… амьтанд тус бол!…” гэж байнга хэлнэ. Ээж минь ийм л хүн байлаа. Эмэгтэй хүн гэхэд зориг чанга, хэр баргийн юманд гуниж гутрахгүй, уур нь хүрвэл таг дуугүй болчихно.
Маш их сүсэгтэй, Зул хүж барих, маань мэгзэм унших, мөргөл хийх, настай хүмүүс, лам нарт хоол цай барих л ээжийн минь дуртай ажил байсан. Хоёрдугаар ангид байхдаа бичсэн анхны гэнэн шүлгүүдээ ээждээ л уншиж өгч билээ. “Ээж нь яаж мэдэхэв дээ. Сайхан л болж…” гээд үнссэн. Ийнхүү яруу найрагч болох анхны урам хайрласан юм. Хэрвээ надад жаахан авьяас буй аваас тэр нь ээжээс минь улбаатай гэдгийг л би зөвшөөрөх байна.
Хэдэн чихэр өгсөн ч, сайхан үг хэлсэн ч дүү нартай утсаар ярьсан ч баярлана. Үнэн сэтгэлээсээ баярлаж чаддаг тийм хүнийг би амьдралдаа мөн ч цөөхөн үзсэн дээ.
Ээж минь 66 жил амьдрахдаа үргэлж үүр цүүрээр босч, 66 жил нар мандахыг харсан юм. Үргэлж бусдын зовлонг хуваалцаж, тэр гуайн хүүхэд өвдөж, энэ гуайн бие муудаж гээд гүйж явдаг сан.
Ээж минь дүү бидний хэнийг нь ч эрхлүүлээгүй, бөгөөд хааяа унтсан хойно духан дээр минь үнэрлэж, толгой илбэн байдаг сан. Ээж минь хөдөөний мянга мянган эхчүүдийн адил өвөл цас мөс үүрч, хайлж, зун, намар аргал түүж, үнээ тугалтай ноцолдож, цагаан идээ хийж, гэр орон, үр хүүхэд гэж явсаар л насыг элээсэн. Харин сүүлийн хэдэн жилд ач нараараа ном, сонин, үлгэр домог, ялангуяа бурхны шашны холбогдолтой юм уншуулах дуртай болж, толгойгоо үл мэдэг гилжийлгэж, нүдээ анийлган сонсож суухдаа эрихээ эргүүлдэг сэн. Хүний амьдарч чадсан эсэхийг яаж үхсэнээр нь тогтоож болно гэж дорнын мэргэн үг байдаг.
Ээж минь амьдарч чадсан шигээ үхэж бас чадсан юм. Маш их зөн билигтэй хүн байж билээ. Дарьгангаас Баруун-Урт руу явж байх замдаа гурван дүүтэй минь хамт машины осолд орж азгүй явдал үүдсэн 1994 оны тавдугаар сарын 21-ний гунигт тэр үдэш гэнэт “Өмнөө яваа автобусыг гүйцэж, урд нь гарч яв!…” гэж хэлсэн гэдэг. Чингээд хэлснээр нь явсаар байтал аймгаас 60-аад км зайтай газар машин осолд орсон бөгөөд 30 минутын дараа арынх нь автобус гүйцэн ирж, тэднийг эмнэлэгт хүргэж өгсөн. Хэрвээ автобусны ард явсан бол тэр шөнөдөө хээр хонож (шөнө өөр машин яваагүй гэдэг) маргааш нь үд хүрэхэд бэртэж гэмтсэн дүү нар маань цус алдаж, бүгд аюулд орох байсан юм. Иймд ээж минь өөрийн зөн билгээр гурван үрээ аварсан билээ.
Яг ойчихоосоо хоёр хоногийн өмнө машинд сууж чадахгүй тул дүү биднээр тэврүүлэн гурван дугуйтад сууж, аймгийнхаа хийдэд очсон бөгөөд тэнд хүнээр тэврүүлэн сууж сахиусаа тахиулаад бүх бурхан тахилд мөргөж, бас арай ядан хөдөлж буй хэрнээ бүх бүх ламаас нь хоёр хүнээср сугадуулан явж адис аваад гарсан. Гэртээ ирээд авдрын өмнө сууж байхдаа “Ээж нь хэдэн хүүхдэдээ нэмэр болохгүй ч гэсэн харагдаж байвал хэрэгтэй л юм даа.
Ээжтэй хүний сэтгэл өег байдаг юм” гэж билээ. Хатуу чанга зоригтой хүн тул, зуны бүгчим халуун, өвдөхийн бэрх хоёрыг давж ер “ёо” хэлээгүй бөгөөд харин ч бидэнд “Миний хүүхдүүд уйлж л болохгүй шүү. Усан бороогоор нүдэх шиг хэцүү байдаг юм гэнэ лээ. Маань мэгзэм л сайн уншицгаа. Яг үхэх үед бурхныг минь л сануулаад байгаарай…” гэж билээ.
Ээжийн минь бие алгуур хөрсөөр л…Би бүх бурхныг нь авчирч толгой дээр нь адис тавив.
“Ээжээ, энэ бурхан багш байна. Одоо Очирваань бурхнаар адис тавилаа. Одоо дарь эхээр…” гэх мэтээр би шүтдэг бурхнуудыг нь нэрлэж нэг бүрчлэн адис тавив. Үг дуугүй толгой дохино. Хоёр гараа цээжиндээ авчирч арай ядан залбирч буйг нь харахдаа сэтгэлийн тэр их хүч хаанаас нь гарч буйг гайхсан юм.
Сүхбаатар эмчтэй би тав гурван үг шивэгнэж зогстол эгч намайг дуудаж, “Амьсгаа хураах гэж байх шиг байна” гэв. Би ээжийн ор руу дөхвөл амьсгаа нь давхцаж ам нь өмөлзөж байлаа. Би яаран өвөг дээдсийн шүтээн Ногоон – дарь эхийг гартаа барьж “Ээжээ, бурхнаа хараарай. Бурхан чинь таныг харж байна. Бурхнаа л хараарай” гэв. Ээж нүдээ нээлээ. Бурхнаа харав. Ногоон-дарь эх чинь … гэж би дахин хэлэв. Хоолой зангирч, нулимс бүрхэж ирэв. Би үг хэлэх гээд чадахгүй, уйлчих гээд бөөн юм хоолойд тээглэв. Магсаржав ламыг би хонхоо цохь, номоо эхэл гэв. Тэрбээр хоолой нь чичрэн ерөөлийн хаан уншиж, хонхоо цохиж эхлэв. Би, дүү нартаа маань мэгзэм уншицгаа, бүү уйл, ээж чинь ингэж захисан гэв.
Ээж минь бурхнаа харсаар л байлаа. Эцсээ хүртэл ухаан саруул байв. Бурхнаа харсаар байгаад нүднийх нь галыг дотроос нь ямар нэг юм хураагаад авчих шиг… бүүдийсээр… Гэвч энэ эцсийн харцанд Ногоон-дарь эх бурхан шингэж, ээж минь сүүлчийн удаа Ногоон-дарь эх бурхнаа ширтсээр амьсгал хураав.
“Амьсгал хураачихлаа, гэхдээ зүрх нь одоохоноо цохилж байна” гэж Сүхбаатар эмч хэллээ. Удалгүй зүрх нь зогсов. Хорвоо дуусчээ. Ээж минь таалал болов. Энэ насны нь зовлон дуусав. Зул сүүмэлзэнэ. Магсаржав лам толгой дээр нь хонх цохиж, ерөөл уншсаар… Батхүрэл дүү минь ээжийнхээ хөлд өвдөг сөгдөн чимээгүй уйлав. Би, түүний толгойг илж, бүү уйл, маань мэгзэм уншицгаа!… гэв. Тэр уйлахаа больж дүү нар маань уйлахаа хүчээр барьж, эрихээ чимээгүй эргүүлж, маань мэгзэм уншиж эхлэв. Би тэднийг уруу татахгүйн тулд нулимс унагахгүй, шүд зуун тэслээ. Ээж минь ийн одсон юм. Үүнээс хойш бид ээжгүй болсон.
Чи ямар ч сайхан юм үзсэн, түүнийгээ ярихад чинь үнэн сэтгэлээсээ баярлан хүлээж авдаг хүн тэр хоёроос өөр хэн буй? Чи яаж ч баярлалаа гэсэн тэр баярыг хоёр хөгшнөөс чинь өөр дүүрэн хуваалцах хэн буй бол? Чиний зовлонг ч чиний эдэлж буйн дайтай мэдэрч адилхан зовох нь хэн бол? Араас чинь сүү өргөөд үлддэг ээж чинь алга болохын цагт нутгаас буцахдаа чи нэгийг бодож, нөгөөг ухаарах буй заа. Ээжтэй хүн бүхэн, ээжийгээ амьд байгаад, ээжтэй байгаадаа нэг баярлагтун!
Ээжийгээ баярлуулах боломж буйдаа хоёр баярлагтун! Хэмээгээд цаглашгүй ачит ээжийнхээ дурсгалд зориулсан эл бичлэгийг өндөрлөе 

Эр хүн ..... нийтлэл П.Бадарч

2009 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Амаржаргал
Аавынхаа адил хайрлаж хүндэлдэг нэгэн хүний маань тухай Өдрийн сонинд Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай гайхамшигтай нийтлэл бичсэнийг хүргэж байна. Эх орон ард түмэндээ хийж бүтээсэн зүйлтэй энгийн атлаа эрхэмсэг энэ хүнд баярлаж талархаж явдагаа сэтгэлийнхээ гүнээс илэрхийлж байна.

 



 Дэлгэрэнгүй»

Аав минь

2009 оны 03-р сарын 30 Нийтэлсэн Амаржаргал

Амьдралын минь түшиг тулгуур багана минь болсон хайрт аав минь тэнгэрийн орон луу биднийгээ үүрд орхиод явлаа даа. Аавтайгаа хамтдаа өнгөрүүлсэн энэ он жилүүдэд үр хүүхэд бид чинь таныгаа чин сэтгэлээс нь баярлуулж, ачийг нь хариулж байсан юм болов уу даа. Амьдралынхан нь сүүлийн өдрүүдэд таныхаа хажууд байж,асарч, хөлийг нь хоёр гарандаа дулаалцуулж, толгойг нь түшиж байсандаа баярлаж байвч ААВАА гэж дуудах таныгаа байхгүй гэж бодохоор үнэхээр хэцүү байна. Долоон бурхан одонд мөргөж сүү өргөж аавыг минь үр хүүхэд бидэнтэй хамтдаа байлгаж,наддаа үлдээгээч гэж гуйсан гуйлтыг минь бурхан даан ч сонссонгүй ээ. Аав минь буянтай сайхан буурал болохоор цагаан сараар өнгөтэй, сэтгэл санаа нь сайхан байж байгаад үр хүүхэд ах дүүтэйгээ сайхан тэмдэглээд сар шинэ өнгөрөөд сар болоод бурханы орноо явлаа. Таныхаа өмнө өдөр бүр мөргөн залбирч таны захисан сургаалыг нь санаж сайн сайхан амьдрах болноо охин нь.

Зандарах нь хүртэл ухаарал байдаг

Загнах нь хүртэл сургаал байдаг

Залбирах нь хүртэл ерөөл байдаг

Заяаг минь ивээсэн Аавдаа би хайртай, хажууд нь байхгүй хэдий ч зүрх сэтгэлд минь та үргэлж амьд бурхан минь хэвээр байх болно.

        Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино,
        Гайгүй дээ би аавыгаа жаргааж гэж өөрийгөө хуурна.
        Ганцхан зүрхний чинь цохилт намайг зэмлэн цохилж
        Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг.

Сэтгэлд минь үргэлж хамтдаа байж уйлахад минь нулимасыг минь арчиж, амттай чихэр болгоныг эрх охиндоо гэж хадгалж, өвөр дээрээ эрхлүүлж өсгөсөн аавдаа хайртай .......
       

Аавыгаа алдмааргүй байна туслаач ......

2008 оны 12-р сарын 25 Нийтэлсэн Амаржаргал
Хайртай аав минь ходоодны хорт хавдар гэдэг аймшигтай өвчин тусчлаа.Эрүүл мэндийн вэб сайтуудаар мэдээллүүд байгаа хэдий ч яаг энэ өвчнөөр өвчлөөд эдгэрсэн хүний талаархи мэдээллийг авах гэсэн юм. Эдгэрэлт нь хир хугацаатай байдаг бол, ямар зүйлүүд эмчилгээнд нь хэрэгтэй байдаг бол мэддэг хүмүүс байвал хэлж туслаач. Зарим нэг хүн мэс хүргэж болохгүй, зарим нь туяа эмчилгээ,химийн эмчилгээ хийлгэж болохгүй, чага мөөг сайн гэх юм. 2 хоногийн өмнө Монгол телевизээр Энергиэр хавдарыг эмчилж байгаа эмэгтэйн тухай гарсан гэнэ,энэ хүний талаархи мэдээлэл байвал утасны номерыг нь мэдэх хүн байвал хэлж өгөөч.  Аавыгаа харахаар өрөвдөөд байхийн хортой хавар гэдгийг нь хэлээгүй хөөрхий дөө муу аав минь мэдээгүй болохоороо аав нь зүгээрээ,шинжилгээний хариу дажгүй гарсан гэж эмч хэлсэн,миний охин санаа зоволтгүй ажлаа л сайн хий гэхэд нь хажууд нь уйлчих дөхлөө,уйлж сэтгэл санаа нь өөрчлүүлэлтүүд гаргаж болохгүй гэдгээ мэдэж байгаа хэдий ч сэтгэл минь өвдөж байна. Эвий дээ миний аав таньдаа охин нь ямар их хайртай гээч ....

Аавдаа

2008 оны 12-р сарын 19 Нийтэлсэн Амаржаргал

        Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
  Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
        Санчигт нь нэмэгдэг мөнгөн сор нь тоогоор жаргана даа гэхэд
        Санаагаар даанч болохгүй юм ааваа.
        Бүүвэйтэй хонгор жилийн минь тухай мэдээж олон
        Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
        Бүхий л орчлонд харин аавын минь ач гэж дуулдаггүй
        Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ.
        Амттай зөөлөн хоёроор баярлуулдаг муу ээжий л минь
        Айлын тавагаас чихэр хармаалж шараа болгооно
        Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
        Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
        Ээдрээнт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
        Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунаас атгаж
        Сансарт хүү нь нисэх юм шиг санаж ээж нар сацлаа өргөж үлддэг.
        Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
        Атгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ.
        Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж
        Аав нар сумны үүзэл шиг хааяа дуугарна,
        Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг,
        Битүүхэн дотроосоо норж аав нар чимээгүйхэн өтөлдөг.
        Үхэж болохгүй тушаалаа авсан цэрэг шиг
        Үр нь хөлөө олтол цоо эрүүл шиг жүжиглэдэг
        Ачийг тань хариулна гэж олон жил би худлаа ярилаа
        Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг гавьяатан шиг
        Сөөг сөөх гэж хэвтүүлээд номхон тэмээ ноолон шиг
        Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа түлхүүллээ.
        Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх шиг
        Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтөлнө,
        Газар дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
        Ганзагагдсан хэдэн зээтэйгээ хамт хэдэнтээ хэлд орно
        Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино,
        Гайгүй дээ би аавыгаа жаргааж гэж өөийгөө хуурна.
        Ганцхан зүрхний чинь цохилт намайг зэмлэн цохиолж
        Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг
        Хазгайлж болохгүй титэм шиг нэрээр тань би овоглосон
        Өргөст орчлонд хүү нь бүдчээд уйлж суухын цагтаа
        Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.

        Цоодолын Хулан

Аавдаа хайртай

2008 оны 12-р сарын 19 Нийтэлсэн Амаржаргал

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай... гайхалтай үгтэй дуу шүү. Аавдаа би дэндүү хайртай.Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай. Миний аав их тогтуухан, сайхан хүн байдаг юм бас их хөөрхөн.Бид нарыг хүүхэд байхад Придинат өвөө гээд кино хүүхдийн амралтаар гардаг байсандаа яг тийм сахилгагүй төрхтэй өвгөн байдаг юм. Айлын бага болоод ч тэрүү намайг их эрхлүүлдэг байж билээ,өглөө цэцэрлэгт явахад минь ховор байсан дугуй алтан шар цаастай шокалад өгдөг байж билээ. Аав минь бас их гангаан, ээжээр минь үсээ буржийлгуулгана,одоо бодоод байхад моод байсан юм болов уу даа,аавынхаа тухай зөндөө сайхан зүйлүүдийг бичих гэсэн болдоггүйээ Бурхан минь аавыг минь хурдан эдгээж өгөөрэй охин чинь таньдаа дэндүү их хайртай, охин нь утсаар яринаа гээд зөндөө удаан хүлээлгэж байж ярьдаг тэнэг намайгаа уучлаарай, охин нь таньдаа ач гаргаж өгч өвөр дээр чинь эрхлүүлэн тоглуулахыг та минь заавал хараарай....


 

Монголын Ардчилсан Холбооны 19 жилийн ойд

2008 оны 12-р сарын 05 Нийтэлсэн Амаржаргал
Арванхоёрдугаар сарын 10. Монголын Ардчилсан Холбооны  ойн єдєр. Энэ єдрийг угтан Монголын ардчиллын анхны алтан хараацайнуудын нэг, нэрт сэтгvvлч С.Цогтсайханы 1990 онд бичсэн нийтлүүлэлээс хүргэж байна./Ардчилал сонин/   Дэлгэрэнгүй»

Хүүхэд насны минь шинэ жил

2008 оны 12-р сарын 02 Нийтэлсэн Амаржаргал
  Хүүхэд байхад шинэ жилийн баяр ямар гоё болдог байсан юм бэ,цэцэрлэгт цасан охин болоод л.....их хөөрхөн бүжиглэдэг байж дээ.Өвлийн өвгөн, 12 жил, алиалагч, тагтаа гээд л,цасан охины хувцас ээж минь их гоё хийж өгдөг байж билээ, дараа нь сургуульд орсон хойно тагтаа болоод,тагтааны хувцас минь ах эгчийн охидууд гээд үе үе дамжаад дууссан даа хөөрхий.  Гэртээ ёолкоо засна гээд бөөн баяр хөл хөөр. Айл болгон цонхон дээрээ гоё гоё зураг зурсан байдаг байж билээ.Яамар айл хамгийн гоё ёолктой байна гээд орой болохоор ах эгчтэйгээ гарч хараад л хэ хэ хөөрхөн байж дээ.  Бид нарыг жоохон байхад тийм их хүйтэн байдаг байсан юм байхдаа. Цонхон дээр цан тогтоод,цан нь их гоё хэлбэртэй,цасан ширхэгтэй.Хүүхэд насны минь шинэ жил мөн чгоё болдог байж дээ 
Чангалж байгаад үзээрэй.Үнэхээрийн гайхалтай дуу  Дэлгэрэнгүй»

Дахин дахин үзээд л баймаар гоё ....

2008 оны 12-р сарын 02 Нийтэлсэн Амаржаргал

энэ л миний зүүдний мөрөөдөл минь байлаа

2008 оны 12-р сарын 02 Нийтэлсэн Амаржаргал

...........

2008 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Амаржаргал
Миний багын минь хүсэл мөрөөдөл минь балетчин болох гэж блог дээрээ бичиж байсан шүү дээ  тэгсэн чинь нээх хөөрхөөн манай нэг найз 12 сарын 7 нд тоглогдох Хунт нуур-ын 2 урилга бэлэглэлээ. гоё байгаа биз кккккккккк баярлалаа найзаа

Өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлэх .....

2008 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Амаржаргал

Хүн аливаа зүйлийг өөдрөг сайханаар бодож, төсөөлж байвал аяндаа тэр бүх зүйл нь сайн сайханыг авчирдаг гэдэгтээ санал нийлдэг юм. Өөрийнхөө блог дээрээ ч энэ тухай байнга оруулж та бүхэндээ нэмэр болгоё гэж боддог юмаа. За ингээд дараагийн зөвлөмж

Өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх
1. Хагас цаг тайван суугаад бод. Одоо хийж байгаа бүхэн чинь бүгд тийм чухал уу? Олон хүн өөртөө амарч тайвшрах 5 минут ч гаргадаггүй. Гэтэл энэ нь сэтгэцэд муугаар нөлөөлдөг.
2. Байж болох муу бүхэнд өөрийгөө буруутгаж байдгаа боль. Нэг хүнд муу зүйл хий сэн бол ахиж тийм явдал бүү гарга.
3. Муу муухай юм бүү бод. Хэрэв хэн нэгэн таныг шүүмжилвэл дотроо өөрийгөө сайхан, ухаантай, аятайхан гэж бодож суу. Тэд ярьж л байна биз.
4. Хорвоо төгс биш. Бүтэлгүйтэх болгонд надаас болсон гэж гэмшихээ боль. Яагаад ийм бодол төрдөг шалтгааныгол. Хэн нэгнийг санамсаргүй гомдоосон бол уучлал гуй. Тэгээд өөрийгөө уучил.
5. Cap жилээр гомдлоо дотроо хадгалж болохгүй. Гомдлоо мартаж чаддаг хүмүүс л жинхэнэ ёсоор эрх чөлөөтэй байдаг. Хорвоогийн бүх хүмүүсийн тухай муугаар боддог хэрнээ өөрийгөө сайнаар боддог байж болохгүй.
6. Цандаа золиос болж байдгаа боль. Өөрийгөө хэт доогуур үнэлвэл бусад хүмүүс ч танд муугаар хандах болно. Хүн өөрөө өөрийгөө хүндэтгэх ёстой гэдгийг үргалж санаж яв.
7. Үгүй гэж хэлж сур. Олон хүн бусдад ялангуяа найз нөхөддөө татгалзаж чаддаггүй.Тэгээд дургүй зүйлээ, эсвэлхийж чадахгүй зүйлээ амладаг.
8. Өдөрт нэг удаа толинд хараад “Өөрийгөө өндрөөр үнэлж, хайрлаж байна” гэж хэл. за ингээд амжилт хүсье.Өдөр бүрийг өөдрөг сайханаар бодож, амьдралдаа аз жаргалтай сэтгэл хангалуун байцгаая. 

Яагаад ийм юм бэ хүмүүсээ

2008 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Амаржаргал

Хэвлэл мэдээллийн орон зай өргөжиж байгаа хэдий ч хүмүүсийн дураараа авирлаж,өөрсдийнхөө ухамсараар мэдээллийн сайтууд дээр comment үлдээж байгаа нь үнэхээр харамсаар юмаа. Ялангуяа Fact news дээр сэтгэгдэлээ үлдээж байгаа гарууд арай л бишээ. Олны танил тэр хүмүүс бүгд л аав ээжтэй,хань ижилтэй, үр хүүхэдтэй,найз нөхөдтэй хүмүүс байгаа ш дээ арай дэндүү хүнийг бүдүүлгээр доромжилж байнаа.Хүний эрхийн асуудалыг ярьж байгаа хэдий ч яагаад хүн гэдэг утгаар нь хүндэлж болдоггүй юм бэ, үнэхээр зэвүү хүрмээр...уншихаар уур хүрээд байдагийн.Тэр хүмүүс доллар биш заавал хүнд таалагдах албагүй ш дээ. Хүний хувийн амьдралыг сэтгүүлчид бичихдээ бас анхаармаар юм үг үсгийн алдаа утга зүйн алдаа нь үнэхээр хэцүү. за за ингээд бухимдаад байвал бухимдах зүйлүүд зөндөө...Яршиг кофегоо уулаа